Уншиж байна...

Уншиж байна...

“Аз жаргалын хотхон 3” тун удахгүй цэнхэр дэлгэцнээ
Цаг үе 

“Аз жаргалын хотхон 3” тун удахгүй цэнхэр дэлгэцнээ

Oyukhaa Oyukhaa
9 сарын 4, 2023

Б.БОЛОР

“Хятад орныг таньж мэдье” арга хэмжээний хүрээнд “Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ. Нээлтэд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцсон юм. 

Энэ үйл ажиллагааг Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж буйгаа эх сурвалж хэллээ. 

Энэ удаагийн арга хэмжэээг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран хэрэгжүүлжээ.

“Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүд” өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 04-ний өдөр дуустал Тэнгис кино театрт зохион байгуулагдах юм. Тодруулбал, энэ үеэр Хятад улсын шилдэг зургаан уран бүтээлийг үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгосон байна.

Хятадын шинэ, шилдэг кинонуудыг "Тэнгис" кино театрт монгол хэлээр, үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Мөн энэ өдрүүдэд хятадын “Аз жаргалын хотхон 3” олон ангит киног “Asian box” сувагт бэлэглэсэн юм. Тус сувгийн захирал Б.Энхжаргал “Манай суваг Хятад улсын 10 орчим олон ангит киног үзэгчиддээ хүргэсэн. Хятад улс киноны урлагтаа хөрөнгө оруулалтаа нэмж байгаа нь анзаарагдаж байна. Учир нь тэдний киноны чанар, чансаа жилээс жилд сайжирч, маш сонирхолтой болж байгаа” гэсэн юм.

Кино сонирхогчид сүүлийн үед Хятад кино Солонгос кинотой өрсөлдөж байна гэх болсон. Гэхдээ хятад кино телевизийн үзэгч болон азийн үзэгчид рүү түлхүү чиглэж байна хэмээн дүгнэж байлаа. “Аз жаргалын хотхон” орчин цагийн үйл явдлыг харуулах бөгөөд нийгмийн харилцаанд өөр өөрийн өнгө аясаар оролцож буй таван бүсгүйн тухай гардаг юм байна. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн өвөл гарч байсан Үнэгний ав, Чин сэтгэл, Гайхамшигт амьдрал кинонууд олныг байлдан дагуулж байлаа. 


Өвөр Монголын уламжлалт анагаахын эмч нар үзлэг хийлээ
“POWER EXPO & FESTIVAL” МОНГОЛЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН АВТОМАШИН МОТОЦИКЛИЙН НААДАМ ИРЭХ САРЫН 9-11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...