
"Tsam – the dance of gods” үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийжээ
Б.БОЛОР
Монгол Улсын Соёлын элч,
мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант
Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал,
өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах
“People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион
байгуулжээ.
Тус үзэсгэлэн "River City Bangkok" үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 24-ны өдөр нээлтээ
хийсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар
сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэнд цам харайлгах соёл,
"Амарбаясгалант хийд"-ийг сурталчлах, монгол ахуй, өв соёлыг
харуулсан гэрэл зураг, баримтат киног танилцуулах юм байна.
Тайландын алдарт гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит энэ оны есдүгээр сард Монгол Улсад ажиллах үед нь БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзсаны дагуу "Tsam – the Dance of Gods" үзэсгэлэнг БОАЖЯ дэмжин ажилласан байна. Мөн "МИАТ ХК", Монголын маскийн музей, Nikon, ThaiBev, River City Bangkok, KP Frame & Studio, Nomads Adventure Tours компани дэмжин ажиллажээ.

Уншиж байна...