
Монголын анхны Racing TOP Model тэмцээний Talent show амжилттай зохион байгуулагдлаа
Т.АНУ
POWER EXPO & FESTIVAL 2025 Олон улсын наадмын хүрээнд Монгол улсын загварын салбарт анх удаа зохион байгуулагдаж, шинэ чиг хандлага болох RACING TOP MODEL contest-ийн эхний шатны шалгаруулалтаас үзэгч, олон нийтийн хандалтаар 32 оролцогч шалгарч үлдсэн билээ. RACING TOP MODEL шалгаруулалт маань авъяас, ур чадварын сонгон шалгаруулалтаа дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүн театрт зохион байгуулж 16 оролцогч шалгарснаас тэргүүн байрт 06 хувийн дугаартай оролцогч Г.Учрал RACING TALENT MODEL-иор тодорлоо.
Тус шалгаруулалтын шүүгчээр POWER EXPO & FESTIVAL наадмын Ерөнхий зохион байгуулагч, Авто спортын мастер Б.Жигмэддорж болон НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, МУГЖ Б.Отгонбат, Mediahub студийн захирал Г.Ганбилэг, "Андра академи"-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг нар ажилласан нь наадмын цар хүрээ, шүүлтийн үнэ цэнийг илэрхийлж байсан юм.
RACING TOP MODEL шалгаруулалтын тэргүүн титэмийн эзэн тавдугаар сарын 09-11-нд Авто худалдааны төвд зохион байгуулагдах POWER EXPO & FESTIVAL 2025 Олон улсын наадмын үеэр тодрох бөгөөд тус шалгаруулалтын зочин шүүгчээр АНУ-с дрифтын тамирчин, сошиал инфлүүнсер, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч SARA CHOI наадмын зохион байгуулагчдын урилгаар хүрэлцэн ирэх буй бөгөөд POWER EXPO & FESTIVAL наадмын олон улсын дрифтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос гадна RACING TOP MODEL тэмцээнд шүүгчээр ажиллах юм.

Уншиж байна...